Mongol English

Ажлын байр

Видео

Үйлчилгээ

    Нүүр хуудас » Мэдээ мэдээлэлМэдээ мэдээлэл

    Маастрихтын Удирдлагын Сургууль (МУС)

    Маастрихтын Удирдлагын Сургууль (МУС) нь 1952 онд байгуулагдсан бөгөөд Нидерландийн хамгийн чанартай сургалт бүхий олон улсын хэмжээний, баялаг туршлагатай Бизнесийн сургуулиудын нэг юм. МУС нь судалгаан дээр суурилсан олон улсад магадлан итгэмжлэгдсэн Бизнесийн Удирдлагын Мастерын зэрэг (MBA), шинжлэх ухааны мастерын зэрэг Master of Science (MSc.), Бизнесийн Удирдлагын Докторын зэрэг (DBA) олгодог бөгөөд үүний зэрэгцээ мэргэжил дээшлүүлэх болон богино хугацааны сургалтууд явуулдаг.


    Тус сургууль нь Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг олгох сургалтаа анх 1983 эхлүүлж байсан бөгөөд одоогийн байдлаар 32 дахь элсэлтээ Маастрихт хотноо авч байна.

     

    МУС нь 1990 оноос эхлэн Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг олгох хөтөлбөрөө дэлхийн олон улс оронд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ онд л гэхэд дэлхий даяар 15 гаруй түнш байгууллагуудтай уг сургалтыг зохион байгуулж байна.

    МУС ын Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг олгох хөтөлбөр нь 2014-2015 оны Eduniversal’s 4000 Best Masters ranking (Магистрын зэрэг олгодог сургуулиудын шилдэгийг шалгаруулагч байгууллага ) –ын жагсаалтанд Нидерланд улсын хэмжээнд хоёрдугаарт эрэмбэлэгдсэн болно. Таны өмнө Менежментийн болон Бизнесийн боловсролын салбарт 60 жилийн туршлагатай найдвартай байгууллага болох Маастрихтын Удирдлагын Сургуулийн дэлхийд алдартай сургалтанд хамрагдах өргөн бололцоо нээгдэж байна.              


    Copyright -2019. All rights reserved Монголын бизнесийн хөгжлийн агентлаг